Цаг үеийн мэдээ

Боксын спортын домог болсон ахмад тамирчид өнөөдөр “Frontline Battle” нэртэй тулааныг яг одоо хийж байна.

Тэдний нэг нь одоо 54 настай “төмөр” хочит Майк Тайсон бол нөгөөх нь 51 настай Рой Жонс юм.

Roy Jones Hopes To Face an Explosive Mike Tyson in November - Boxing News

Майк Тайсон дэлхийн хамгийн залуу хүнд жингийн аварга болохдоо 20 настай байжээ. Тэрбээр мэргэжлийн боксчин болсон эхний жилдээ 15:0 харьцаатай тулалдаж, бүх ялалтаа хүнд цохилтоор авч байв. Тайсон спортын замналаа 50:6 харьцаатай дуусгасны 44 ялалтыг нь хүнд цохилтоор авч байжээ. Тэрбээр 2005 онд Кэвин Макбрайдад ялагдсаныхаа дараа зодог тайлсан юм.

Түүний өрсөлдөгч дэлхийн аварга асан Рой Жонс нь 66:9 харьцаагаар спортын замналаа өндөрлүүлж байв. Тэр 2018 онд Скотт Сигмоныг ялаад зодог тайлжээ.

Mike Tyson vs Roy Jones Jr. Explained - Pre Fight Breakdown - YouTube

Экс аваргуудын нөхөрсөг тулаан нь коронавирусийн цар тахлыг өөдрөг сэтгэл зүйгээр даван туулах итгэл найдварыг хүмүүст өгөх зорилготой гэнэ. Бас нас бол тоо, гол нь эерэг хандлага, эрч хүчтэй амьдрахын чухлыг харуулах юм байна.

Тулаан тус бүр нь хоёр минутын урттай (ердийн үед гурван минут байдаг) найман үеэр зохион байгуулагдах ба өрсөлдөгчид бээлийнээс өөр ямар ч хамгаалалтгүй тулалдах ажээ.

Ялагч нь ямар нэг цол хүртэхгүй ч дурсгалын бүс авахаар болжээ.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа