Сингапур улсаас тусгай үүргийн онгоцоор 63 гадаад оюутан өнөөдөр Northern Territory –ын Darwin хотын онгоцны буудалд газарлаа. Эдгээр оюутнууд нь Хятад, Хонг Конг, Япон, Въетнам болон Индонез улсын оюутнууд бөгөөд 3-р сараас 20-нд хил хааснаас хойш анх удаа Австралид ирж буй гадаад оюутнууд болж байна.
Тэднийг онгоцноос буунгуут 14 хоногийн тусгаарлалтад оруулахаар авч явлаа.
The Northern Territory –ын захиргаа Холбооны засгийн газар болон Charles Darwin University (CDU)-тай 9-р сард тохирсоны дагуу 70 оюутныг Darwin-д авч ирэхээр болсон аж.
Оюутнууд Darwin-д газардахаас 72 цагийн өмнө COVID19-ын шинжилгээ өгч халдвар аваагүйгээ баталгаажуулсан байх ёстой. Мөн тэд CDU-ын сургалтын төлбөр, тусгай үүргийн онгоцны нислэгийн төлбөр, тусгаарлалтын зардлаа өөрсдөө төлж байгаа аж.
Энэ оны эхээр АСТ болон Холбооны засгийн газар 350 оюутныг Камберрад авч ирэх туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын 2 дах давалгаанаас үүдэн хэрэгжиж чадаагүй юм.
Харин 8-р сарын сүүлээр South Australia-д 300 хүртэл оюутан авч ирнэ хэмээн зарласан ч эцэслэн шийдэгдээгүй аж. Австрали улс 2021 оныг дуустал олон улсын хилээ нээхгүй хэвээр байвал их, дээд сургуулиуд ирэх гурван жилд гадаад оюутны орлогоос 19 тэрбум долларын алдагдал хүлээх болно гэж шинжээчид таамаглаж байна.
ЖИЧ: Энэ бол тухайн бүс нутаг муж Засгийн газар, их сургуулийн 9-р сард хийсэн яриа хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн тусгай нислэгээр ирсэн оюутнууд юм. Харин Австрали улс хэзээ хилээ нээж, гадаад оюутныг оруулж эхлэх тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна.
Бэлтгэсэн: Ж.Ундрахбаяр