Цаг үеийн мэдээ

Монголын ноос, ноолуурын холбоо, түүний гишүүн компаниуд сэтгэлийн дэм 5,8 сая төгрөгийг өнгөрсөн баасан гаригт  ОБЕГ-т гаригт хүлээлгэн өглөө.

Аянд ноолуурын салбарын “Буян кашмир”, “Кашмир холдинг”, “Байгаль кашмир”, “Гоёл кашмир”, “Говь айгар” зэрэг 15 компани нэгдэж,  5,8 сая төгрөгийн бэлэн мөнгө, 25,5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивласан байна.

Монголын ноос, ноолуурын холбооноос онцгой хүнд нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, цэрэг, цагдаа, УОК-ын ажилтнуудад сэтгэлийн дэм өгөхөөр аян зохион байгуулсан юм.

Таны сурталчилгаа