Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт ирэх сарын 11-ний 06.00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан ГХЯ-ны Консулын газраас иргэдэд хүргэх үйлчилгээндээ тодорхой зохицуулалт хийсэн байна.

Үүнд:

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох

- Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.

2. Апостиль гэрчилгээ олгох

- Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын [email protected] цахим шуудангаар хандах боломжтой.

Таны сурталчилгаа