Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан цахимаар хуралдаж байна. Хурлаар “Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, Газрын харилцааны талаар 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний биелэлтийг дүгнэх, 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах”, “2020 оны төсөв” зэрэг асууддлыг хэлэлцэнэ. Хуралдаанд 31 төлөөлөгч оролцож байгаа аж.

Хуралдааны эхэнд “Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцлээ. Төсөлтэй холбоотой 33 асуулт, 40 орчим санал гарчээ.  Орхон аймгийг таван жилийн хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Орон нутгийн хөгжил гэсэн найман бүлэгтэй.

Нийт 228 зорилт дэвшүүлжээ. Дээрх асуудлаар ИТХ-ын төлөөлөгчид санал, шүүмжлэл хэлж түүнийг хэлэлцэн  хоёрдугаар хуралдаанаар баталлаа.  

Таны сурталчилгаа