Цаг үеийн мэдээ

Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. 1988 онд анх 140 орны төлөөлөгчийн санал нэгтэйгээр тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Харин манай улсын хувьд 1990 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ. 

Монгол Улсын хэмжээнд аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, нийт тохиолдол 305 болсон байна.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн тоо - Дэлхий даяар 2019 онд ХДХВ / ДОХ-той 38 орчим сая хүн бүртгэгдсэнээс 36.2 сая нь насанд хүрэгчид, 1.8 сая нь хүүхдүүд байжээ.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн бараг 80% нь шинжилгээнд хамрагдаж, ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэддэг аж. Шинжилгээ нь эмчилгээнд хамрагдахад зайлшгүй шаардлагатай эхний алхам юм. ДОХ-аас үүдэлтэй нас баралт 2004 оны оргил үеэс хойш 60%-иар буурсан байна. 2019 онд дэлхий даяар 690,000 орчим хүн ДОХ-той холбоотой өвчнөөр нас барсан бол 2010 онд 1,1 сая хүн нас барсан байна.

 

Таны сурталчилгаа