Цаг үеийн мэдээ

Р.Баатахүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн тухай 

2020.12.01

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн

1, 2 дахь хэсэг /хахууль өгөх/, 

22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /хахууль авах/,

18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/,

20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/,

21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх,  24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  /хахууль авах/-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатахүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан БГДүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний 08.30 цагт товлогдсон.

Харин нэр бүхий 10 шүүгдэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын дагуу Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хөл хорионд орж шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. 

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 21-ний 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж  шийдвэрлэсэн байна.

 

Таны сурталчилгаа