Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр (2020.12.01) 08:00 цагаас эхэллээ.
Өчигдөр буюу 2020.11.30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч, өссөн дүнгээр 20500 хүн хоёр өдөр шинжилгээ өгсөн байна.
Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа.
Нийтийн тээврээр зорчих хүсэлт гаргасан 5200 иргэн байна. Тэд 14 аймгийн чиглэлд 130 автобусаар зорчино.
Өнөөдөр 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.