Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ

“Өндөржүүлсэн бэлэн байдлыг бууруулах тухай Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн 18 чиглэлийн  13 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нээгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас 13 мянган аж ахуйн нэгжүүдэд цахимаар мэдэгдэл хүргүүлж байна. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө болон эхлүүлсний дараа өдөр тутамдаа ямар зөвлөмж хэрэгжүүлэх вэ гэдгийг цахимаар хүргүүлж байгаа юм. Мэргэжлийн хяналтын 31 байцаагч цахимаар зөвлөмж хүргүүлж, ажиллаж байгаа. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа бол цахимаар гомдлыг хүлээн авна. Улмаар газар дээр нь хяналт шалгалт хийнэ. Зөвлөмжийн агуулга нь тухайн байгууллага эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөх ёстой. Тухайлбал, үйл ажиллагааг эхлэхийн өмнө их цэвэрлэгээг 2 удаа хийсэн байх, нийт ажилчид сайн дурын үндсэн дээр коронавирусний шинжилгээнд хамрагдсан байх, ажилтан гэрийн тусгаарлалтад байгаа бол чөлөө олгох, ажилтнуудын ширээг 1.5-2 метрийн зайтай байршуулах, ажлын байранд спиртэн суурьтай гар ариутгагч тогтмол байх зэрэг зөвлөмжүүдийг хүргүүлж байгаа. Үйл ажиллагаа эхлүүлэх аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан байх шаардлагыг эхэнд тавьж байгаа гэв.

Таны сурталчилгаа