Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурал АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрсөн сарын 30-нд боллоо. Энэ үеэр “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүнээр сонгогдлоо.

Тус хорооны гишүүний 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын төлөөлөгч анх удаа уг сонгуульд нэр дэвшсэн юм. Улмаар НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон байна.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчим баримталдаг.

 

Таны сурталчилгаа