Өнөөдрөөс эхлээд 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд өдөр бүр 16:00 цагаас хот хоорондын 15 автобусаар иргэдийг Улаанбаатар хотоос Ховд аймаг руу тээвэрлэх юм.
Одоогийн байдлаар Ховд аймагт ирэхээр нийт 3800 орчим иргэн бүртгүүлсэн байна. Эдгээр иргэнийг орон нутаг руу тээвэрлэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 40 хүн зорчих байдлаар зохион байгуулалт хийжээ.