Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн эрдэмтэн багш, судлаачид  коронавируст халдварыг оношлох судалгааны зориулалттай тоног төхөөрөмж (Realtime PCR)-өө ХӨСҮТ-д халдварын тархалт намжтал түр ашиглуулах санаачилга гаргасан байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй албан тушаалтнууд МУИС-ийн захирал Б.Очирхуягтай өнөөдөр уулзаж тоног төхөөрөмж ашиглуулах, шаардлагатай судалгаа, загварчлалыг хамтран гүйцэтгэх талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

МУИС-ийн эрдмийн хамт олон цар тахлыг хамтдаа даван туулахад туслах, дэмжих бүхий л бололцоог эрэлхийлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү санаачилгад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний бусад байгууллагуудыг уриаллаа.

Таны сурталчилгаа