Цаг үеийн мэдээ

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын хурлын үеэр алба хаагчдад үүрэг чиглэл өглөө. 

Хурлын үеэр тэрээр "Нэг өрх-нэг хүн гэсэн масс шинжилгээг хийх талаар саналыг маргааш Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хоттой холбоотой шийдвэрүүд гаргахдаа хотын саналыг авмаар байна. Ирэх долоо хоногоос идэшний махтай холбоотой асуудал яригдах тул одооноос бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймгууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт үлдсэн. Call Center-ийн ажилчдаа нэм. Улаанбаатар хотын бизнесийн үйл ажиллагаанууд цаашдаа үргэлжлэх ёстой. Тиймээс бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үйлчилгээнүүдээ үе шаттайгаар нээх санал тавьсан. Мэргэжлийн байгууллагууд өвчний голомтыг 14 хоногт хумих төлөвтэй байгаа тул саналыг нь хүндэтгэн дараагийн нээх салбарынхандаа хоёр хоногийн өмнөөс мэдэгдэх хэрэгтэй байна. 

Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон. Үүнд тусгайлсан чиглэл нарийн зүйлс байхгүй. Энэ бол хотын шийдэх асуудал. Тодорхой баримт үндэслэл гарган шийднэ. Согтууруулах ундаатай холбоотой асуудал дээр нухацтай хандана.

Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлбэл үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх талаар ярилцаж байсан. Гэвч Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй учраас архи дарстай холбоотой шийдвэр гарах нь эрсдэлтэй. Иргэд хөл хорионы дэглэмд байгаа гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бид мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, саналыг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй. Хүн согтууруулах ундааг гэртээ ганцаараа уухгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ 10 хоногийн хугацаанд тэвчээртэй байхыг хүсэж байна. Нөхцөл байдлыг ашиглах мөнгө олох гэсэн хүмүүс байгаад харамсаж байна" гэв.

 

Таны сурталчилгаа