ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Хэт ачааллын улмаас 119.mn сайт түр хугацаагаар засварт орсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээр 4 үүрэн телефон оператор-тай хамтран ажиллаж шинжилгээнд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариуг мессежээр илгээхээр боллоо" гэв.