Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км/-т Зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12 сарын 01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын, “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч Т /19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/, иргэн Ш /17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар 

Таны сурталчилгаа