Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 12 сарын 01-ний өдрийн цахим уулзалтын үеэр малчдын дэвшүүлсэн санал дээр үндэслэн өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор аймгийн сумдуудын удирдлагуудтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим уулзалт хийж, орчны нөхцөл байдалтай танилцаж байна. Мөн

-Цар тахлын энэ хүнд нөхцөл байдлын хажуугаар амьдрал үргэлжилсээр байгаа. Хүйтний эрч чангарч, цаг уурын нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан байдал хүндрэхээс өмнө шуурхай менежмент хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.

-Хөл хорионы үеэр УИХ-ын гишүүд маань нэгэнт тойрогтоо очиж ажиллаж чадахгүйгээс хойш өөрсдийн сонгогдсон тойргийн иргэд болон орон нутгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, саналыг нь сонсож ажиллах хэрэгтэй байгаа гэж УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Таны сурталчилгаа