Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймагт 2020-2021 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйгээс аймгийн аюулгүйн нөөцөд 50 мянган боодол буюу 900 тн өвс, 100 тн улаан хивэг, 100 тн хорголжин тэжээлийг татаж байна.

Цас  ихээр орж  зам даваа хаагдахаас өмнө аюулгүйн нөөцийн өвсийг сумдад байршуулах ажил 11 дүгээр сараас эхэлжээ. Одоогоор Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Эрдэнэцогт, Өлзийт сумдад хүргэн байршуулжээ. Мөн Баянбулаг, Заг, Жаргалант, Гурванбулаг, Хүрээмарал сумдад байршуулахаар өвс тээвэр замдаа гарчээ.

Таны сурталчилгаа