Цаг үеийн мэдээ

 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр: " Бид 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний дагуу банкуудтай ерөнхий гэрээ байгуулснаас хойш ажлын 16 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд гурван төрлийн зээл олгож байгаа бөгөөд нийт 558.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.  Мөн 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2,554 НӨАТ төлөгч шинээр бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2-3 дахин өссөн үзүүлэлт. Тодруулбал, 2019 оны эхний улиралд 860 НӨАТ төлөгч шинээр бүртгүүлж байсан бол 2020 оны эхний улиралд 1,065 НӨАТ төлөгч бүртгүүлж байжээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хүлээлт өөдрөг байгаа болон зээлийн бүтээгдэхүүнүүдийн хүртээмжийг улам нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай байгааг илтгэж байна. Хоёр их наяд төгрөгийн зээл олголт амжилттай хэрэгжин жигдэрэхэд 3500 ААН, наанадаж 5 ажлын байрыг бий болгодог ЖДҮ эрхэлдэг 22 мянган иргэдэд хүртээмжтэй хүрнэ гэж найдаж байна. Мөн зээл олголтыг үргэлжлүүлэх ажлыг судалж байна. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор зээл олголтыг харлуулах гэсэн байдал ажиглагдаж байна" хэмээн хэллээ. 

3 хувийн хүүтэй ажлын байр дэмжих зээл: 

Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ:

Монголбанкы репо санхүүжилт: 

 

 

Таны сурталчилгаа