Цаг үеийн мэдээ

УИХ дахь эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах санал гаргасан тухайгаа мэдээллээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улсын баяр наадмыг хойшлуулах санал санаачилга гаргаж байна. Мэдээж хэрэг Ардын хувьсгалын 100 жилийн ой гэдэг бидний хувьд үнэт зүйл. Бид наадам хийхгүй гэдэг ямар нэгэн бодол санаа огтхон ч үгүй. Гэхдээ өнөөдөр баяр наадмаас илүүтэй хүний эрүүл мэнд, амь насны асуудал чухал байгаа учраас улсынхаа баяр наадмыг хойшлуулах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт хүргүүлсэн.  Монгол улсын Ерөнхий сайд бидний саналыг хүлээн авч судлана, УОК-оор энэ асуудлыг шийдвэрлүүлнэ хэмээн хэлснийг та бүхэндээ мэдээлж байна. Мөн 2 дугаарт УИХ дахь эмэгтэй гишүүдийн санал санаачилгаар ковидтой тэмцэж байгаа ард иргэд олон нийтдээ дэмжлэг болгох зорилгоор сан байгуулах санаачилгийг гаргалаа" хэмээн мэдээллээ. 

Таны сурталчилгаа