Цаг үеийн мэдээ

Өнөөдөр улсын онцгой комисс хуралдаж Ардын хувьсгалын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Эрүүл мэндийн яамны эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ, мэргэжлийн байгууллагууд өнөөдрийг хүртэл хугацаанд эрсдлийн үнэлгээг гаргасан байна. Ингээд эрсдэл өндөр байгаа учир Үндэсний их баяр наадмыг 1 жилээр хойшлуулах саналыг гаргалаа гэж онцгой комиссын шийдвэрийг танилцуулсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Мөн энэ цагт төв талбай дээр болж буй жагсаал цуглааны нөлөө байгаа гэдэгтэй ч санал нэгдсэн юм.

Ингээд маргааш буюу 7-р сарын 2-нд засгийн газар 09:00 цагаас ээлжит бусаар хуралдаж наадмыг хойшлуулах саналыг эцэслэх юм. Учир нь Цар тахлын үеийн хуулиар нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрийг хязгаарлах эрхийг Засгийн газарт өгсөн байдаг юм.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмыг 7-р сарын 11,12,13,14,15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ гэж хуульчилсан байдаг. Тиймээс баяр наадмыг цуцлахаар бол хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм. 

Тиймээс Цар тахлын тухай хуулиар, Нийтээр тэмдэглэх баярыг бүс нутаг болон, улс орон даяар хойшлуулах, эсвэл хязгаарлах эрхийг Засгийн газар шийдвэрлэх юм.

Мөн энэ долоо хоногт үндэсний их баяр наадмаар 9 хоног амрах засгийн газрын шийдвэр гарсан. Энэ зохицуулалтанд ч өөрчлөлт орж байна.

Энэ жилийн баяр наадмыг цахимаар тэмдэглэхээр төлөвлөж байсан учир наадмын нээлт цахимаар болно. Харин бөхийн барилдаан, морины уралдаан, сур харвааг хязгаарлаж байгаа юм.

 

Таны сурталчилгаа