Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021.06.28-ны өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томилсон. Тэгвэл дахин 4 зөвлөх нэмэгдэж 9 зөвлөхтэй болжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн
Ахлах зөвлөхөөр С.Лүндэг
Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү
Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нар томилогджээ.