Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир өнөөдөр 21 аймаг, 9 дүүргийн намын ХЭГ-ын дарга нарын хурлыг зарлан хуралдууллаа. Хуралд Чингэлтэй дүүргийн намын дарга Д.Баянмөнх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн намын ХЭГ-ын дарга О.Ганболд, Г.Батсуурь, Б.Парчин, Л.Түмэнтуул нар биеэр ирж оролцсон бол бусад аймаг, дүүргийн ХЭГ-ын дарга нар онлайн хэлбэрээр оролцов.
Хурлын үеэр “Монголын 76 асуудал-шийдэл” төслийг орон нутгийн түвшинд өргөжүүлэн хэрэгжүүлэх, Ардчиллын анхдагч баатруудаа алдаршуулах “Монголын ардчиллын 100 эрхэм”, “Сумын ардчилагч” төсөл эхлүүлэх зэрэг саналуудыг хэлэлцэж блокчэйн технологид суурилсан гишүүдийн бүртгэлийн системийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.