Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир болон Сургалт, судалгааны газрын дарга А.Батпүрэв, Захиргаа санхүүгийн газрын дарга Л.Ганзориг нар өнөөдөр КАС-ын Монгол дахь салбарын захирал Йоханн Фурманн, 

Бодлогын ахлах шинжээч Макс Дүкштайн нартай уулзлаа. Ноён Ж.Фюрман шинээр томилогдсон ХЭГ-ийн даргад баяр хүргээд уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж сургалт судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ. Мөн үеэр талууд ардчилал, хүний эрхийн боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, “Сумын ардчилагч” төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Таны сурталчилгаа