Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг хууль зөрчиж огцруулсан асуудлаар Архангай аймагт ажиллаж байгаа тухайгаа УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа мэдээллээ.
Тэрээр: "Архангай аймгийн намын гишүүд, Архангай аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, намын эв нэгдэл, аймгийн намын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ" гэлээ.