Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим сүлжээнд тархаад байна.
Энэхүү асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг өчигдөр /2021.07.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт өгсөн.
Өнөөдөр /2021.07.30/ ЦЕГ-аас мэдээлэл өгч буруутай нь тогтоогдсон алба хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлсөн тухай мэдээллээ.
Харин энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа ийн жиргэжээ.
Тэрээр: “Цагдаагийн байгууллагад - Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” хэмээжээ.