Цаг үеийн мэдээ

     Өлгийн төв талбайд орших Ардчилсан намын байрны суурин дээр 7 давхар барилгын зураг төсөл хийлгэж, гишүүд дэмжигчдийн хандив, дэмжлэг хийгээд хөрөнгө оруулалтаар намын байрыг барьж буй ажээ. Хандивын уулзалт, цайллагыг удаа дараа зохион байгуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын саналыг ч гишүүддээ нээлттэй танилцуулжээ. 

      Чингэхдээ намын гишүүд, тэр тусмаа бизнес эрхэлдэг гишүүдийг давхар, давхраар нь, өрөөгөөр нь хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж мкв-ыг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах саналыг тавьж, өнөөдөр барилгын ажил 80 хувьд хүрсэн ба энэ намар ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

         Бусад аймаг, дүүрэг, сумдад жишээ болгон дэлгэрүүлж болох сайн туршлага болохоор намдаа ч, гишүүддээ ч, бизнесүүдэд ч өгөөжтэй ийм нэгэн том бүтээн байгуулалтын ажил өрнөж байна хэмээн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Таны сурталчилгаа