Зөөврийн рентген аппарат ашиглахаар төлөвлөж буй “Бат-Оюу номин”, “Хопе Медикал” шүдний эмнэлгүүдэд болон Дент Инн, Мегамед ХХК шүдний эмнэлгийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажууллаа. Баталгаажилтаар байгууллагын удирдлага, цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентген техникч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.