Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны 122-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэсэн бөгөөд 640 хүүхдийн суудалтай юм. Тус сургууль энэ хичээлийн жилийг 74 бүлэг 3230 суралцагчтайгаар гурван ээлжээр хичээллэж эхлүүлсэн. Харин одоо шинэ байр ашиглалтад орсноор сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдлээ.