2023 оны 10-р сарын 7-нд эхэлсэн Израйл Палестины дайн 15 сар үргэлжилсний эцэст гал зогсоох гэрээнд хүрч дайн дууссан. НҮБ-ын мэдээлснээр ГАЗ-ын зурваст амьдарч байгаа иргэдийн цэвэр ус болон хүнсний хэрэгцээ хомсдолтой байгааг анхаарууллаа. Үүний улмаас одоогийн байдлаар 300,000 гаруй хүн өмнөд Газаас хойд зүг рүү нүүдэллэсэн бөгөөд. Палестинчууд хойд бүс нутгаа зорих замд сүйрлээс өөр юу ч олоогүй хэмээн дурджээ.
Уг дайны улмаас 2.3 сая гаруй Палестин иргэд эх орноосоо дүрвэн гарсан. Гал зогсоох гэрээний дараа дайнгүй бүсэд орогнож байсан нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил хэдийн эхэлсэн ч байдал хүнд байгаа талаар ийнхүү НҮБ мэдэгдсээр байна. Тэгвэл 2023 оны 10-р сарын 8-наас 5-р сарын 20-ны хооронд Палестины энгийн иргэдийг хоморголон устгасан байж болзошгүй ажиллагаатай холбогдуулан олон улсын эрүүгийн шүүхээс Израйлын ерөнхий сайд БИНЬЯМИН НЕТАНЬЯХУ-г баривчлах шийдвэрийг өнгөрсөн оны 11-р сард гаргаад байсан юм.