Улаанбаатар метроны инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлсон. Гидрогеологийн судалгаагаар туннелийн өрөмдлөгийн явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөөд байна. Метроны төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл метро барих ТЭЗҮ-ийг нэгдүгээр сарын 20-нд боловсруулж дууссан. ТЭЗҮ-ийг Барилгын хөгжлийн төв, Зам тээвэр хөгжлийн төвөөр хэлэлцүүлэн магадлуулах гэж байна. Улмаар төсөвт өртөгт орсон өөрчлөлтийн дагуу НИТХ-аар төсөвт өртгийг шинэчлэн тогтоож баталсны дараа EPC гэрээ, эцсийн сонгон шалгаруулалтын тендерийг зарлана” гэв. Улаанбаатар хотод ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээний дагуу бүтээн байгуулалтын төслүүдийн тендерийг шалгаруулж байна.
Ташрамд, Улаанбаатар метроны трассын урт 19.4 км, нийт 15 өртөөтэй, 36.5 км/цагийн хурдтай байна. Өртөө хоорондын дундаж зай 1.3 км бөгөөд цагт 17.200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
2025-01-28
Метрогоор зорчиж үзээд үхэх юмсан. Хурдлаасай.
2025-01-28
36km/h хурдтай метро гэж юу байсын бэ больж үз машинаас удаан метро гэж байхуу
2025-01-28
Alaagui baavgaig 10 huvaana gj. Neg ch nuh hongil tsement tsutgaagui bj. Tsagiin huviar hurdiig ni tuluvlutsun ch bh ahig
2025-01-28
Ашгүй дээ ядаж хувцас цэвэрхэн байх нээ хурдан бариарай худлаа ярьчихваа. Одоо нэг биёлүүлээрэй дээ хотын дарга минь