Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалсан ажлын хэсэг "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр Татварын хөгжил холбооноос санхүүгийн тайланг сангийн яам аван 30 жил болж байна. Уг тайлангийн баланс нь жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хувьд дата өсгөсөн  худлаа тоо их хүргүүлж байгаа. Санхүүгийн тайлан гаргах хугацаандаа шахагдсаны улмаас ач холбогдолгүй болж хийсвэр тоо тавьж  баримтаа баталгаажуулж чадахгүй хэмжээнд хүрсэн тиймээс сангийн яам санхүүгийн тайлан авсан тоогоо яагаад ил гаргадаггүй юм бэ? гэх асуултад Татварын ерөнхий газрын олон улсын татварын хэлтсийн дарга Л.Мөнхтуул дараах хариултыг өглөө.

Шинэ батлагдсан хуулиар дотоод үнэ шилжилтийн тайлан, ерөнхий үнэ шилжилтийн тайлан ажил гүйлгээний жилийн тайлан улс бүрээр тайлан гэх дөрвөн төрлийн тайланг аж ахуй нэгжүүд гаргах үүрэгтэй байдаг. Үүнээс нийт аж ахуй нэгжүүдийн 80 гаруй хувийг эзэлж байгаа дотоод үнэ шилжилтийн тайлан  ерөнхий үнэ шилжилтийн тайлангууд ихэнх нь X  буюу мэдээлэлгүй,  (ашиггүй ажилсан тайлан)  ирүүлдгийг ач холбогдолгүй хэмээн үзэн. Татварын ерөнхий хуульд оруулан дотоод болон ерөнхий үнэ шилжилтийн тайлан гаргах гадаадын хөрөнгө оруулалттай болон зургаан тэрбумаас дээш гэсэн шалгуур тавихад гадаадын хөрөнгө оруулалттай солонгос хоолны газар зэрэг жижиг газрууд давхар хамрагдан ачаалал авч байгаа тул татвар төлөгчдийн санал болон өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэн жилийн ажил гүйлгээний тайланг бүх аж ахуй нэгжээс аван, дотоод болон ерөнхий үнэ шилжилтийн тайланг том болон тодорхой сегментийн татвар төлөгчдөөс авах нь зүйтэй  гэх судалгаа гарсан байна.

Таны сурталчилгаа