Х.Ганхуяг: Олон улсад шаталсан худалдан авалтын тогтолцоог хэрэгжүүлээд эхэлсэн. Эхний худалдан авалт буюу хүнс өргөн хэрэглээний барааны худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог болсон. Үүнийг нэвтрүүлбэл иргэдийн цалингийн орлого нэмэгдэх, татваргүйгээр хүнс өргөн хэрэглээний барааг худалдан авах боломж бүрдэх юм. Ингэснээр НӨАТ төлөх аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэж эдийн засаг тэлэх боломжтой. Тиймээс уг аргыг олон улсын судалгаан дээр үндэслэн уялдуулан өргөн барина.