2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл сэргэх өдөр. Ихэнх хүмүүст аз жаргалтай учрал тохионо. Та хайрладаг хүндээ зүрх сэтгэлээ нээ. Тогтвортой сууж анхааралтай ажиллахгүй бол сэтгэл санаа тогтохгүй бололтой. Боломжтой бол чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Өнөөдөр буруу шийдвэр гаргавал цаашид ажлын байранд таагүй хандлага гарна. Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцах хэрэггүй.
Үхэр: Амжилт олох боломжгүй гэж тооцож байсан ажлаа барьж авахаас татгалз. Учирч болзошгүй аюулын тухай ямар шинж тэмдэг урьдчилан мэдэгдэнэ. Анхаарал болгоомжтой бай. Алдаа гаргах магадлалтай. Санхүүгийн байдал таатай байсан ч бусдын олз болж болзошгүй.
Ихэр: Энэ өдөр мэдрэмжээ алдахаас болгоомжил. Амьдралын бүхий л хүчин зүйлийг хяналтдаа авч чадна гэж өөрийгөө хэт өндөр үнэлэх хэрэггүй. Өнөөдөр хариуцлагатай арга хэмжээ явуулахад тохиромжгүй өдөр. Тохиолдлын хүмүүс болон ажлын түнштэй сөргөлдөөн үүсэж болзошгүй.
Мэлхий: Шинэ ажил эхлэх бол эрч хүч гарга. Гэхдээ тооцоо хийхдээ анхааралтай бай. Алдаа гаргавал таныг өрөнд оруулахыг үгүйсгэхгүй. Аж ахуйн асуудлаа шийдэж чадна. Бизнес амжилттай байна. Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Байр суурь өсөн нэмэгдэж алдар нэрийг олно.
Арслан: Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Мөн танд ирж байгаа мэдрэмж дохио бүрийг сайн сонс. Саад бэрхшээл санаснаас их гарч мэднэ. Ур чадвараа хөгжүүлж, ажлын нөхцөлөө сайжруулахаар зорь. Хайртай хүмүүс хамтдаа цагийг өнгөрүүлбэл, бүхнийг өөдрөгөөр харахад тусална.
Охин: Бүтээлч идэвх, шинийг сэдэх ур чадвар нэмэгдэх болно. Ажил мэргэжилдээ амжилт гаргах бололцоотой. Санхүүгийн бүх асуудалд гаргасан төлөвлөгөөнөөсөө хазайж болохгүй. Өнөөдөр бусдын алдаа дутагдалд өршөөнгүй хандах магадлалтай. Хайнга зан эсвэл сэтгэл хөдлөл зэргээ оюун ухаанаараа залах хэрэгтэй байж мэднэ.
Жинлүүр: Та өөрийн бүтээн туурвих ур чадвараа нээнэ. Өнөөдөр танд сайхан боломж байна. Түүнийг ашиглахын тулд уян хатан бай. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл. Түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй. Шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Энэ нь танд ачаалал нэмэх ч ирээдүйд амжилт авчирна.
Хилэнц: Яриа хэлэлцээр болон хийх гэж буй зүйлд нь анхаарлаа сайн хандуул. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга. Бусдаас аль болох сайн мэдээ сонс. Хүссэн үр дүнгээ авна. Таны бизнес ойрын үед амжилтад хүрнэ. Олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоох магадлалтай.
Нум: Өнөөдөр уран бүтээлийн хувьд азтай байх болно. Зарим нөхцөл байдалд жинхэнэ ёсоор үлгэрийн мэт байж ч магадгүй юм. Гэхдээ та өөрийн үүргийг амжилттай гүйцээсэн тохиолдолд л энэ бүхэн утга учиртай байх юм. Гэр бүлийн харьцаанд харилцан итгэлгүй байдал муу үр дагавар авч ирнэ.
Матар: Зөв амьдрах арга зам хайна. Өөрчлөлт хийх төлөвлөгөө зохиох гэж өдөржин бодох бололтой. Ажил амьдралаа өөр өнцгөөс харахыг хичээ. Сайхан мөрөөдөл ихэнхдээ хий хоосон байх ч заримдаа тулгамдсан асуудлынхаа шийдвэрийг олоход тусална. Өнөөдөр хорвоо ертөнцийг шинэ нүдээр харна. Бусдад зориулж байсан халуун сэтгэлийнхээ үр шимийг үзнэ.
Хумх: Энэ үед хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхам хийхэд бэлэн байгаа нь бахархалтай санагдана. Бүхий л хүндрэлээс зайлж чадахгүй байгаа тул та бодол санаагаа хянаж тэвчээртэй байгаарай. Өөрийнхөө мөрөөдөлд хэт автан дотнын хүмүүсээсээ биелүүлж чадахгүй зүйлийг нь бүү шаард. Хайртай хүнээсээ хайр сэтгэлийг хүсэмжлэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.
Загас: Итгэл найдвар сэргэхэд бэрх өдөр. Иймд өөрийгөө хүчлэх хэрэггүй. Алхам алхмаар аар саар ажлуудыг нугал. Төлөвлөж байсан зүйлээ л худалдан ав. Гэр бүлийн асуудалд хүндрэл үүсэж, хайртай хосууд муудалцаж магадгүй. Өнөөдөр танд бусад хүмүүсийн муйхар зүтгэлээс аюул заналхийлэл ирэх тул сэрэмжтэй байхыг од эрхэс зөвлөж байна.