Батлан хамгаалах яамны нэр бүхий таван албан тушаалтны 50 насны ойг 7 сая төгрөгөөр тэмдэглэх тухай албан бичиг цахим орчинд тавигдсан. Үүнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт дараах хариултыг өгчээ. "Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.
Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.
Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.
Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.
Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо,, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэжээ.
Урнаа
2025-01-28
Өмнө нь авсаар ирсэн бншдээ мэдээгүй гэж бүү ярь татвар төлөгчдийн мөнгөөр бүү тансагла.
Зочин
2025-01-28
Авсан ч аваагүй л гэх байх доо мэлзээд сурцаөн гарууд шүү дэ
Zochin
2025-01-28
Mungun ayganii shahaa kkk
2025-01-28
Аваагүйн хамаагүй мөнгийг нь буцааж байдаг газар нь төлүүлэх нь чухал.