Цаг үеийн мэдээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилж, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нар хамтран боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Гэвч хуулийн төслийг боловсруулах явцад Д.Өнөрболор, П.Анужин нарын оролцоо бага байсан мөн тэдний дэмжээгүй заалтуудыг төсөлд оруулсан хэмээн буцаан татахыг хүссэн билээ.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар тодруулга өглөө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Өнгөрсөн 7 хоногт УИХ-аар хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцсэн байгаа. Гэвч маш олон буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр явж байна. Үүнд тайлбар өгөхөөр бид ирээд байна.

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан нь Монгол Улсад бизнес хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээж өгөхийг зорьсон. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг багасгаж, 50 мянган ам.доллар болгох зэргийг тусгасан. Үүний гол агуулга нь гадаад, монгол иргэд хамтарсан компани байгуулах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс 100 мянган ам.долларын асуудлыг зөв ойлгох хэрэгтэй.

Энэ хуульд ямарч асуудал байхгүй. Тиймээс бид хуулийн төслийг буцаан татахгүй. 

МҮХАҮТ-д тавдугаар сарын 26-нд хуулийн төслөө танилцуулаад зургадугаар сард өргөн барьсан. Тэнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрөө байсан. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг өргөн барьсан. Залуу гишүүдийг зүгээр суу гэж сонгоогүй шүү дээ " гэлээ.

 

 

Таны сурталчилгаа