Дуучин С.Жавхлан Засгийн газрыг огцортол төв талбайд суулт хийхээ мэдэгдлээ.
Тэрээр: "ЗГ олон хүн цуглуулж, найр наадам хийж Монгол түмнийг хохироож байна. Тэгэхээр энэ хүмүүсийг Монгол улсын төр засаг гэхэд хэцүү байна. Энэ хүмүүсийг огцортол би явахгүй. Одоо болих хэрэгтэй. Монголын олон түмэн хөсөр хаягдаж байна. МАН нэртэй анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байна. Энэ хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах зорилготой суулт зарлаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарих биш оронд нь монголоо авар. Монголд сайхан цаг ирвэл өнөөдөр хэн ч мод тарьж чадна. НҮБ-д очоод ямар их худлаа зүйл хэлсэн билээ. Бараг энэ Монгол мандан бадарч байгаа юм шиг. Ажлаа хийж онц байдал зарал. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уучлалт гуйгаад огцор. Бас надтай мэтгэлз. Би араас нь УИХ-ын дарга Заданшатарыг дуудна. УИХ нь тар. Монгол Улсыг авч явах, мэдлэг чадвартай залуучууд олон байгаа. Та нар одоо боль, ажлаа өг"гэв.