Цаг үеийн мэдээ

УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдана. 

Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн ирцийн мэдээгээр 11:00 цагийн байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 38.49 хувь, Сонгинохайрхан дүүрэгт  41.25 хувьд хүрчээ. 

10 сарын 10-нд явагдсан нөхөн сонгуулийн ирцийн дүн мэдээгээр Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь, харин Сонгинохайрхан дүүргийн 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон юм. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн тоо 50,752 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн сонгогчийн тоо 113,994 байна. 

СЕХ-ноос сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг  цахим хуудсаар  дамжуулан хүргэж байна.   

 

 

Таны сурталчилгаа