Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверээс олон нийтэд шууд дамжуулан мэдээлж байна. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнх байлаа.УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлсэн ба 22:00 цагт дуусах юм.

22.13 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 14898 санал авсан байна.

Харин СХД-ийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 25469 санал авч тойргоо тэргүүлж байна

Таны сурталчилгаа