УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй болов. Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж намын удирдлага баталсан юм" гэв.