Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулсан гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлсэн. Тэгвэл АН-аас хөөгдсөн гэх Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдөр манай бүлэг 13-уулаа болоод байгаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй” гэв.

Таны сурталчилгаа