Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулсан гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлсэн. Тэгвэл АН-аас хөөгдсөн гэх Ж.Батсуурь өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Намайг намаас хаслаа гэнэ. Ардчилал бол оролцооны нэг хэлбэр. Хоёрт, олонхий засаглал байх ёстой. Ардчилсан намын дүрмийг зөрчөөгүй байхад хөөж байгаа нь хаашаа явж байна вэ гэдгийг илэрхийлж байна.

Би УИХ-ын дарга Г.Занданшатарын оронд илүү ажиллах чадвартай олон хүмүүс байдаг гэж хардаг, шүүмжлэлтэй ханддаг. Биднийг өлсгөлөн зарлаж байхад гарч ирэхдээ, Ерөнхийлөгчийг тангараг өргөхөд хэл тагнай нь нийлтэл уучихсан байсан. Ямар сайндаа Халтмаагийн Хүрэлсүх гэж булайгаа дэлгэх вэ. Үүнийг хэлэхэд намайг өөртэйгөө ижилхэн мэтээр бодож намайг согтуу гэж хэлсэн. Г.Занданшатар байнга шахуу согтуу л явж байдаг. Мөн С.Эрдэнэ, Д.Ганбат хөөдөг нь биш, тэдэнд хөөгддөг нь ч би биш" гэв. 

Таны сурталчилгаа