Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулах тухай хүсэлтээ УИХ-ын дарга Г.Зантаншатар болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нарт хүргүүллээ. Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх болох үзэл бодлоо илэрхийлэх эрх ноцтой зөрчигдөж байна. Үүнийг эсэргүүцэн зарим иргэд цагдан хорих төв болон гадаа талбайд өлсгөлөн зарласан. Монгол хүний эрх чөлөө, эрүүл мэндэд  ноцтой эрсдэл үүсч байгаа тул Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороог нэн даруй хуралдуулж, нээлттэй сонсгол хийж, үүсээд байгаа асуудалд дүгнэлт гарган, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах чиглэлд ажиллахыг шаардлаа.

 

Таны сурталчилгаа