Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Ц.Оюундарийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэсгийн зөвлөхөөр томиллоо. Ц.Оюундарь нь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан,  2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан. 2012-2015 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга. 2015 онд МҮОНРТ-ийн захирал, 2021 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан.