Консул асан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдэв. Тэрбээр "Авилгалтай тэмцэх газар ард иргэдийг айлгадаг бус, албан тушаалтнуудыг шалгадаг байх хэрэгтэй. 32 жил Монголын төрд ажиллаад 2 сая долларын 2 хаус, 4 сая долларын үнэ бүхий лагертай Ц.Нямдоржийг шалгуулъя. 30 жилийнх нь цалинг бодоод үз.
Мянганы хулгайч Х.Баттулга таниас болж төсвийн алдагдал хүлээж байна. Та хүрээд ир. Та төмөр замыг гацаасан. Л.Халтар сайд хүртэл таны хүн шүү дээ. Одоогийн багачууд үзэх юм үгүй болсон. Х.Баттулгын хуурай дүү Д.Дагвадорж гэх нөхөр циркийн газрыг буцааж өг. Д.Дагвадорж 800 саяын газрыг 300 хан саяыг нь өгсөн. 500 саяыг нь мурисан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өнөөдөртөө Үндсэн хуулийн цэцэд өгнө. Уул уурхайтай холбогдсон. Байнга БНСУ-луу явж казиноддог байсан. Эдгээр нөхдүүдийг холбогдох байгууллагуудад өгч байгаа юм" гэв.