Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр нээх тухай Засгийн газрын шийдвэр ирэх сарын 1 буюу даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ. Харин төрийн байгууллагуудыг Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон.
ЗГ-ын энэ сарын 27-ны хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Мөн үеэр гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.