Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын "1XBET"-ийн агент гэх 100 гаруй этгээдийг шалгаж холбогдох техник хэрэгслүүдийг нь хураан аваад байна. 

1XBet нь Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж Англид үйл ажиллагаа явуулахыг хориглосо, Нидерландад дампуурлаа зарлаад байгаа бооцоот тааврын цахим сайт юм.

Тухайн сайт нь манай улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй. Иргэд онлайнаар бооцоо тавьж тоглодог. Уг иргэдийн бооцооны мөнгийг таталт хийдэг, хувь авдаг агент гэх 100 гаруй иргэдийг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Таны сурталчилгаа