Цаг үеийн мэдээ

#CS2 Монголын "ATOX Esports" баг eXTREMESLAND 2024 тэмцээний финалд Арабын "XO Esports" багт 2-0 харьцаагаар хожигдов.

"eXTREMESLAND" болон "ZOWIE" жил бүр хамтран зохион байгуулдаг 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн Хятадын Шанхай хотод боллоо.

Долоо хоног үргэлжилсэн "eXTREMESLAND 2024" тэмцээний финалд Арабын "XO Esports" баг Монголын "ATOX Esports" багийг 2-0 (Inferno 9-13, Anubis 10-13) харьцаагаар хожиж түрүүллээ.

Тэмцээнд түрүүлэх магадлал өндөр хэмээн үзэж байсан Батболдын "dobu" Ган-Эрдэнэ ахлагчтай монгол баг ийнхүү дэд байр эзэлснээр 15,000$ (51,400,000₮) шагналыг авлаа.

The MongolZ-ын уригдсан "IEM Katowice 2025" тэмцээнд анх удаа эмэгтэй баг оролцоно

The MongolZ-ын дасгалжуулагч, тоглогч нар HLTV-ын оны шилдэгт нэр дэвшлээ

Шанхайд Team Spirit аваргалж FaZe Clan хоёр мажор дараалан үзүүрлэлээ

Гансүхийн "flyNN" Төгөлдөр дасгалжуулагчтай ATOX тэмцээний D хэсэгт Өмнөд Солонгосын "Miracle Play", Хятадын "Nalakuvara Gaming" багуудыг хожиж, Ойрх Дорнодын "JiJieHao" багт хожигдон хэсгийн 2-р байраар playoffs-т шалгарсан.

Улмаар шөвгийн наймд Хятадын "TYLOO" багийг 2-0 (Nuke 13-6, Inferno 13-8), хагас шигшээд JiJieHao багийг 2-0 (Ancient 13-6, Dust II 13-8) харьцаагаар тус тус хожин финалд шалгарсан юм.

Азийн шилдэг 16 баг өрсөлдсөн тэмцээнд Монголын гурван баг оролцсоноос "IHC Esports" С хэсгийн 3-р байраар тэмцээнээ дуусгаж 2,500$ (8,500,000₮) Монголын "Chinggis Warriors" баг шөвгийн наймаас хасагдаж 4,500$ (15,400,000₮) шагналыг авсан.

Таны сурталчилгаа