Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалын судалгааны бүтээл болох 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгнө.
Арга хэмжээ 2025 оны нэгдүгээр сарын 21-ний 14:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган, А Танхимд болно.
Арга хэмжээнд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн:
Дэд хамба, гавж С.Гантөмөр, ХМНОНХ тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, зурхайч Б.Нямжанцан, Хэвлэл мэдээлэл, ОНХА-ны дарга Ж.Одгарьд,
Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хүрээлэнгээс :
ШУА-ийн ФТХ-гийн захирал, доктор, Академич Ж. Даваасамбуу, ШУА-ийн ФТХ-гийн ЭША, доктор, Академич, Чингис хааны одонт, Төрийн соёрхолт, Шинжлэх ухаан гавьяат зүтгэлтэн Х. Намсрай, ШУА-ийн ФТХ-гийн ЭША, доктор, профессор, Гавьяат багш Х. Цоохүү, ШУА-ийн ФТХ-гийн ЭША, Гавьяат багш/ Судалгааны багийн ахлагч/ Л. Бямбажаргал нар оролцоно.