Цаг үеийн мэдээ

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хот энэ онд хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замуудыг барина.

Тухайлбал, Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барина. Тус замыг барих гүйцэтгэгчийн олон улсын нээлттэй тендерийг энэ сарын 31-нд зарлахаар болжээ. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны замыг барихтай холбогдуулан Да хүрээ болон Нарантуул захыг хотын хоёр талд гаргана.Туулын хурдны замын хувьд нэгдүгээр сарын 31-ний өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Тус хурдны замыг барьснаар Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх юм. Туулын хурдны замаар зорчиход хотын авто замтай нэг түвшинд огтлолцохгүй гүүрэн байгууламжуудыг шийдсэн. Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр Улаанбаатар хотыг 80-100 км/цагийн  хурдтай тойрон гарах боломжтой” гэв.

Таны сурталчилгаа