2024 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүлээ хүндлэх үе. Зуурдын зугаа цэнгэлд автвал алдаанд хүрэх болно. Бусдад туслалцаа үзүүлэх, эсвэл тэднээс туслалцаа авах хэрэгцээ бий болно. Дархлаа суларч, вирусийн халдварт өвчинд нэрвэгдэх магадлалтай. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Танаас ямар нэгэн зүйлийг тань булаан авах гэсэн хүмүүс хангалттай олон байна.
Үхэр: Ажлаа солих тухай бодож эхэлсэн бол цаг нь арай болоогүй ч байж мэднэ. Орлогын шинэ эх үүсвэр олох эсвэл сайхан амрах санаа төрөх бололтой. Сэтгэл хөдлөлөө гаргаж болох ч бие махбодын болон сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлөхгүй байлгахыг хичээ. Хэрэгцээгүй зүйлээс татгалзаж, дотоод сэтгэлээ цэвэрлэ. Өнөөдөр үзэл бодлыг чинь өөрчлөх хүнтэй учирна.
Ихэр: Тайван байх өдөр. Аливаад бүү адга. Бухимдаж сандраад юуг ч өөрчилж чадахгүй. Санхүүгийн асуудлаас болоод хүмүүстэй муудалцаж магадгүй. Гаднаа бүх сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхад анхаарлаа хандуул. Ямар нэг өөрчлөлт болж магадгүй тул тайван байж, нөхцөл байдлыг гартаа авахыг хичээ.
Мэлхий: Эрч хүч болон уран бүтээлч байдал нэмэгдэнэ. Зуурдын учралд толгой эргэх хэрэггүй. Өөдрөг байж сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруул. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг татахаар боловч энгийн сайхан байх хэрэгтэй. Та эртнээс төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхлэх юм бол сэтгэл санаа тань сэргэнэ.
Арслан: Та бодит амьдралын мөн чанарыг олж харж, түүнийг зохих ёсоор үнэлэх хэрэгтэй. Бүтээлч идэвх, ажил хэрэгч санаачилга гаргавал энэ өдөр бүх төлөвлөсөн үйл бүтнэ. Гадаадын түнштэй харилцаа холбоо тогтоох нь үр дүнтэй. Чухал хамтын ажиллагаа хэрэгжих боломжтой болно. Амжилттай хэлэлцээр хийснээр сайн дэмжлэг олж авах тул харилцаандаа онцгой анхаар.
Охин: Өнөөдөр танд өнгөрсний талаар сануулах үйл явдал болно. Ирээдүйн ажил хэргийн чиг шугам бүрдэнэ. Найз нөхөд болон ойр дотнын хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө тодоор илэрхийлэхийг хүснэ.
Жинлүүр: Эрүүл мэндийн байдалд хэвийн бус үйл ажиллагаа муу нөлөөлж болзошгүй. Биеийн хүчний болон мэдрэлийн ачаалал үүрэхгүй байхыг хичээ. Эрсдэлтэй ажиллагаа, тохиолдлын хүнтэй танилцахаас зайлсхий. Уран бүтээлийн ажлаа бусдад танилцуулах боломж гарна. Энэ үед эрч хүчтэй бай.
Хилэнц: Өнөөдөр эрүүл мэндээ сайжруулах санал санаачилга үр дүнтэй байна. Биеийн дархлаа сайжруулах тал дээр сайн анхаар. Харин хайр сэтгэлийн харилцаа тогтворгүйтэж магадгүй. Биеэ барихыг хичээх боловч харилцан итгэлцэл, сэтгэлийн тэвчээр үгүйлэгдэх бололтой. Идэвхтэй үйл ажиллагаа явуулахын тулд хэд хэдэн чухал арга хэмжээ авна. Бизнес болон үйлдвэрлэл эрхлэгч хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учирна.
Нум: Өдрийн эхэнд төвөгтэй байдал үүсэж, хяналтаа алдах ч аажимдаа бүх асуудал хэвийн болно. Хамт олны хандлага таатай байх болно. Шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална. Бусдаас тусламж дэмжлэг авахаас бүү татгалз.
Матар: Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралыг ихээхэн өөрчилж магадгүй. Мөнгөн орлого орж ирнэ. Сайн хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий үрэх хэрэггүй. Энэ үед хөгжил баясалтай үйл явдлууд таныг хүлээж байна. Цагийг мартагдашгүй сайхан өнгөрөөх хэрэгтэй.
Хумх: Мөнгө бодолгүй, ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс рүү амжилт өөрөө чиглэх магадлалтай. Төвөгтэй гэрээ хэлэлцээр, шийдвэрлэх асуудлаас бүү хойш суу. Томилолтоор алсын ажилд явах магадлалтай байна. Бизнест азаа үзэхээс өөр аргагүй болсон ч түүнд хэт найдах хэрэггүй. Уран бүтээлч хүмүүсийг амжилт хүлээж байна. Таныг урлагийн бурхан тэнгэр ивээнэ.
Загас: Эртнээс хуримтлагдсан асуудал төвөг удна. Энэ нь бие махбод болон сэтгэл санаа ядаргаанд ороход ихээр нөлөөлөх болно. Та ердийнхөөсөө тайван хэмнэлтэйгээр амьдарч, ихэнх цагийг ганцаараа өнгөрүүл. Өөрийн биеийг анхаарч халамжлах нь сайн үр дүн өгнө. Хэлэх үгээ болгоомжтой сонго. Гэр бүлийн харьцаанд гэнэтийн учрал төвөг удна.